Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Бидний тухай
Эрхэм зорилго, алсын хараа тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, үнэт зүйлс, уриа үг, баримтлах зарчим

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид, тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэлийг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ.

Бид Олон Улсын стандартад нийцсэн эрэл хайгуулыг хийж, алтны нөөцийг нэмэгдүүлэн, ард иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, хууль журмын хүрээнд ажиллаж, эх орныхоо баялгийг нийтэд жигд хүртээнэ. Байгалийн баялгийн нөөц боломжийг зохистой ашиглах хүрээнд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэн, аюулгүй, шударга, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд дэвшилтэт техник технологи, мэргэжлийн ур чадвараар манлайлан ажиллана.

АЛCЫН ХАРАА 

Монгол Улсын хөгжил, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг, хариуцлагатай уул уурхайг түүчээлсэн үлгэр жишээ компани байна.

Байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийг бүтээлцэнэ.Монгол Улсын үнэт металлын хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэнэ.

 

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Аюулгүй ажиллагаа - Хариуцлагатай уул уурхай
  • Тогтвортой хөгжил - Нийгмийн хариуцлага
  • Зөв менежмент - Үр ашиг

 

ЧИГ ҮҮРЭГ

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх
  • Ашигт малтмал эрэх, хайх
  • Ашигт малтмал олборлох, ашиглах
  • Гэрээгээр өрөмдлөг хийх

 

УРИА ҮГ

Эх орны эрдэнэс - Ирээдүйн баялаг

 

ҮНЭТ ЗҮЙЛС

Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин, Манлайлал, Инновац, Байгууллагын соёл

 

БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Хууль дээдлэх, Сайн засаглал, Ил тод байдал, Эдийн засгийг төгөлдөржүүлэх.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа удирдлагын газар - Хүний нөөцийн менежер Л.Мөнхтуяа

Холбогдох дугаар: 7535 1111 /214/ цахим шуудан: Munkhtuya@erdenesgold.mn