БАЯЖУУЛАХ НЭГДҮГЭЭР ҮЙЛДВЭР
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн эзэмшлийн “Салхит” мөнгө-алтны үндсэн ордыг түшиглэсэн Баяжуулах нэгдүгээр үйлдвэр нь жилд 245,000.00 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ба 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Тус үйлдвэр нь,
• Бутлах
• Нунтаглах
• Хөвүүлэн баяжуулах
• Усгүйжүүлэх
• Дэд бүтцийн гэсэн үндсэн таван хэсэгтэй.
2020 оны тавдугаар сард ашиглалтад орсон Баяжуулах нэгдүгээр үйлдвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 681,135.72 тонн хүдэр боловсруулж, 11,054.19 тонн баяжмал үйлдвэрлээд байна.
БАЯЖУУЛАХ ХОЁРДУГААР ҮЙЛДВЭР
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн эзэмшлийн “Салхит” мөнгө-алтны үндсэн ордыг түшиглэсэн Баяжуулах хоёрдугаар үйлдвэр нь жилд 490,000.00 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ба хоёр шугамаар 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.
• Бутлах
• Нунтаглах
• Хөвүүлэн баяжуулах
• Усгүйжүүлэх
• Дэд бүтцийн гэсэн таван үндсэн хэсэг бүхий тус үйлдвэр 2022 оны есдүгээр сард ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл 707,440.56 тонн хүдэр боловсруулж, 14,410.71 тонн баяжмал үйлдвэрлэсэн байна.