Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Бидний тухай
“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сард үүсгэн байгуулсан.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Засгийн газрын 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэл, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны долоодугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийн дагуу “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны ордод олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий Төрийн өмчит ХХК юм.

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасны дагуу “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны долоодугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эрх, үүргийг алтны нөөцийг нэмэгдүүлэх, олборлолт, боловсруулалтын жишиг тогтоох, баялгийн хуримтлал бий болгоход түлхэц үзүүлэх зорилгоор 2018 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-д шилжүүлэх замаар нэгтгэх шийдвэр гаргасан.

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь:

  • Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх
  • Ашигт малтмал эрэх, хайх
  • Ашигт малтмал олборлох, ашиглах
  • Гэрээгээр өрөмдлөг хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Салхитын мөнгө-алтны ордыг түшиглэсэн Баяжуулах 1-р болон Баяжуулах 2-р үйлдвэрүүд нь жилд тус бүр 300 болон 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай.

2024 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар Салхитын мөнгөний ордын геологийн нөөц нь 1.7 сая тонн байгаагаас үйлдвэрлэлийн нөөцийг 870497 тонн гэж тогтоосон.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумдын нутагт орших Овоот Хяр болон Өлзийт Овоо, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутагт орших Хүрэнцав, Мухар Хар Толгой, Халзан, Довжоот нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа бөгөөд дээрх талбайд геологи, хайгуулын ажлыг гүйцэтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна.