Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Үйл ажиллагаа
Салхитын мөнгө-алтны ордын геологийн судалгааны түүх

1966 онд ЗХУ-ын геологич А.А.Храпов нар Дундговь аймгийн нутагт 1:500 000 масштабтай геологи- гидрогеологийн эрлийн ажил хийсэн.

1968 онд Д. Величков нар Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт эрэл шалгалтын ажил явуулснаар Модот худагийн боржингийн байршил,  түүний хувирлын бүсийг нарийвчлан тогтоож зэс, хайлуур жонш, ховор металын эрдэсжсэн цэг, хүдрийн илэрц нилээд хэдийг шинээр тогтоон үнэлэлт өгсөн байдаг.

1971 онд талбайн баруун хойт хэсэгт 1:200 000 масштабын эрэл зураглалын ажил явуулж дунд-дээд анх төрмөлийн этгүн шохойлог, доод  пермийн бялхмал, доод дунд юрын этгүн, дээд юра доод цэрдийн цагаан цавын бялхмал, доод цэрдийн зүүнбаянгийн давхаргадсын этгүн болон дөрөвдөгчийн хурдас ялгасан байна. Доод-дунд юрагын настай эх газрын молассын хурдсыг амьтаны үлдэгдэлээр насыг нь тогтоож хайлуур жонш, хүрэн нүүрс, гөлтгөнө зэрэг ашигт малтмалын хүдрийн илрэл илрүүлжээ.

1979-1983 онд талбайн баруун тийш Л.В.Заботкин нар 1:200 000 масштабтай геологийн тогтоц ашигт малтмалын талаар нилээд материал цуглуулан боловсруулжээ. Дундговийн өндөрлөгт дунд эрт төрмөлийн настай бялхмал, бялхмал-тунамал, этгүн хурдсыг тус нутгийн хэмжээнд анх ялгасан байна. Мөн Дундговийн өндөрлөгт дунд девоны настай ховор металлаг гүний чулуу өргөн тархсан, мөн Өмнөд Монголын тогтолцоонд тархсан девоны настай гүний чулуулгийг палентологийн олдвороор нас нь батлагдсан тунамал чулуулгийн харилцан байршлаар насны хязгаарыг баттай тогтоосон байна.

Баруун ба Төв Монголын хэмжээнд нэг хэлбэршилд хамруулан үзэж байсан гүний чулуулгийг түрүү ба хожуу пермийн гэсэн хоёр хэвшилд багтдаг болохыг баталж хэд хэдэн гүний бүрдлийг нэг насны бялхмал чулуулагтай нэг голомтын эвшил болохыг тогтоожээ. Тус нутгийн геологийн тогтоц, тохрол маягын атираат бүтэц эргэн тохиолдох зэрэг нь уг нутгийн геологийн тогтоцыг түгээмэл тектоникийн шинэ онолоор тайлбарлах боломжийг олгосон байна.

Ажлын үр дүнд Дундговийн хайлуур жоншны бүсийг хэдэн арван км -ээр өргөжүүлэн үнэт металл зэрэг ашигт малтмалын шинэ илэрц нилээдийг тогтоосон байна.

1987-1990 онд Г.Бөмбөрөө, Ш.Лхүндэв нарын геологчид Дундговь аймгийн нутагт 1:200000 масштабтай геологи зураглал ерөнхий эрлийн ажил гүйцэтгэснээр геологийн судалгааны ажлыг гүйцэтгэснээр дараагийн шатны геологийн судалгааны ажлууд эрчимжсэн.

2011- 2014 онуудад Ч. Нэргүй, Г.Цагаанцоож нарын геологчид  Дундговь аймгийн Дэлгэрцогт,  Дэрэн, Гурвансайхан, Луус, Сайнцагаан сумдын нутгийг хамарсан Мандалговийн 1:50000  масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар  дээрхи олон жилийн хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхит нэртэй 2887.85 га талбайг хамарсан MV-021483 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн  АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 514 тоот  шийдвэрээр  Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвэр ресурс“ ХХК-д олгосон.

Уг тусгай зөвшөөрлийн талбайн нь  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших ба Улаанбаатар хотоос урд зүгт 280 км, Дундговь аймгийн төв Мандалговь хотоос зүүн хойш 60 км-т, Гурвансайхан сумын төвөөс хойш 35 км зайд байрладаг.