Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Хүний нөөц
Нээлттэй ажлын байр

1. БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН АЖЛЫН БАЙР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг тухайн жилийн уурхайн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник эдийн засгийн үндэслэлд нийцүүлэн боловсруулж Байгаль хамгаалах, судалгаа шинжилгээний ажлуудыг төлөвлөн хийж хэрэгжүүлэх, тайлагнах
  • Байгаль орчны тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавин ажиллах, компанийн болон туслан гүйцэтгэгчдийг үйл ажиллагаанд байгаль орчны чиглэлээр хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангуулах, тайлагнах

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Байгаль орчны менежмент, экологийн технологи, хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ,  
  • Баяжуулах боловсруулах үйлдвэрийн байгаль орчны нөлөөллийн судалгаа  тооцоолол хийдэг байх,
  • Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх,
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, холбогдох мэргэжлийн байгууллагаар батлуулах, дүгнэлт тодорхойлолт гаргуулах ажлыг бие даан зохион байгуулж байсан бол давуу тал болно.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг,  үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх, 
  • Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх, 
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх,
  • Шаардлага тавих чадвартай, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх шударга, ил, тод, тууштай зан чанартай байх,
  • Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай,

2. ХАБЭА-Н ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хууль тогтоомж, Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хүрээнд үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулахад оролцох, мэдээллийн нээлттэй байдлыг эрхэмлэх, тайлагнах, сургалт зөвлөгөө өгөх.
  • Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах

Тавигдах шаардлага:

  • Инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • ХАБЭА-н тусгай эрх бүхий сургалтын үнэмлэхтэй,
  • ХАБЭА-н инженерээр ажилласан 5-аас дээш жилийн туршлагатай,
  • Эрсдэлийн менежментийн төлөвлөлт хийх чадвартай,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох цогц дүрэм журам боловсруулах чадвартай,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хийх,
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх,
  • Шаардлага тавих чадвартай, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх шударга, ил, тод, тууштай зан чанартай байх,
  • Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай,
  • Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой

3. ГАЛ СӨНӨӨГЧИЙН АЖЛЫН БАЙР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, унтраах ажлыг зохион байгуулах,
  • Аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах,
  • Газар хөдлөлт, үер зэрэг байгалийн гамшгийн үед хүний амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах,

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсролтой байх,
  • галын аюулгүй байдлын тусгайлсан сургалтанд хамрагдсан галын аюулгүй байдлын дүрмийг маш сайн мэддэг байх,
  • Гал унтраах янз бүрийн тактикийг бүрэн эзэмшсэн байх,
  • Анхны тусламж үзүүлэх чадвартай байх,
  • Галын тоног төхөөрөмж, машин техникийн ашиглалтыг сайтар эзэмшсэн байх,
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой

4. ГАГНУУРЧИН, ЗАСВАРЧИН

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах, 
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх,
  • Гагнуурын багаж төхөөрөмжийг ээлж эхлэхийн өмнө шалгаж байх
  • Ажлын гүйцэтгэл тус бүрд материал цуглуулах, ажлын талбайг бэлтгэх, багаж төхөөрөмжийг зөв сонгох мэтээр гүйцэтгэлийн хугацааг тогтоох
  • Шинэ төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс гаргасан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний дагалдах зураг, зааварчилгаанд тулгуурлан гагнуурын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх
  • Уурхайн суурин тоног төхөөрөмж, эд ангийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хуваарьт үзлэг шалгалт хийж илэрсэн доголдлыг засаж сайжруулах.
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг

Тавигдах шаардлага:

  • Гагнуурчны мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх,
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил уурхайд ажилласан байх,
  • Багаар хамтран ажиллах, дасан зохицох чадвартай байх,
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай байх,
  • “М”/ механизм/ ангилалтай байх,
  • Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой,
  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгсэл, цахилгаан болон хийн гагнуур, хагас автомат багаж, хэрэгслүүд ашиглах ур чадвартай, дадлага туршлагатай байх;
  • Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх
  • Гагнах, зүсэх, зурах өндөр чадвартай байх

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа удирдлагын газар - Хүний нөөцийн менежер Л.Мөнхтуяа

Холбогдох дугаар: 7535 1111 /214/ цахим шуудан: munkhtuya.l@erdenesgold.mn

Alternative text - include a link to the PDF!