Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Шинэ Дундговь-Хариуцлагатай уул уурхай 2026” зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК оролцлоо

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, аймаг, сумдын удирдлагууд оролцсон тус зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр, мөн тус компанийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн, Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Батжаргал нар оролцсон юм. Зөвлөгөөний үеэр “Эрдэнэс алт ресурс” ХХК 2025 оны хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтээ дүгнэж, хариуцлагатай уул уурхайн хүрээнд цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах төлөвлөгөөгөө аймгийн удирдлагуудад танилцуулан санал солилцлоо.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Аймгийн Эрүүл мэндийн газарт хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадал бүхий зөөврийн эхоны аппарат хүлээлгэн өглөө. 2025 онд үйлдвэрлэгдсэн “Sоnoscape X5” маркийн энэхүү аппарат нь тархины өнгөт допплер, хөх, бамбай, үе мөч, бусад биеийн булчин шөрмөс, судас, зүрх, хүүхдийн түнх, зулай, уушги зэргийн оношилгоонд ашигладаг аппарат юм.

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхит мөнгө-алтны хүдрийн ордыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр ашиглах, нөхөн сэргээлтийг цаг тухайд нь оновчтой менежментээр хийж хэрэгжүүлэх, хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах, орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.