Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан өвc тараан байршууллаа

"Эрдэнэс алт ресурс" ХХК-иас 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 600 боодол өвс хүлээлгэн өгсний зэрэгцээ тус Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчидтай хамтран Их газрын чулууны уулан дахь дөрвөн цэгт 1.5 тонн өвс тараан байршууллаа.

"Эрдэнэс алт ресурс" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлын төлөвлөгөө болон 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө зэрлэг амьтдыг идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх тухай асуудлыг тусгасан. Энэ дагуу аргаль, янгир зэрэг зэрлэг амьтдыг идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх биотехникийн арга хэмжээг зохион байгуулсан юм.