Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд 20 байршилд ангилан ялгах хогийн савыг хүлээлгэн өглөө

Компанийн нийгмийн хариуцлага, орон нутагтай хамтран ажиллах ажлын хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын хог хаягдлын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газарт 20 ширхэг ангилан ялгах хогийн савыг хүлээлгэн өглөө.

Хог хаягдлыг ангилан ялгах савнуудыг Гурвансайхан сумын төвийн төрийн байгууллагуудын гаднах талбай болон нийтийн эзэмшлийн талбайд байрлах 20 байршил газарт байршуулж ажиллалаа.

Уг ажил нь хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн хог хаягдлын менежментэд дэмжлэг үзүүлж буй ажил юм.