Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий зүйл хүлээлгэн өглөө

“Эрдэнэс алт ресурс” ХХК-иас дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд зөөврийн компьютер, старлинк төхөөрөмж, дрон буюу нисдэг камер, нарны панелтай хяналтын камер, зөөврийн цахилгаан нөөцлүүр зэрэг 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий зүйл хүлээлгэн өглөө.

Уг хандивыг “Салхит” УБҮ-ийн захирал Ч.Болдбаатар гардуулсан бөгөөд байгаль хамгааллын ажилд нь тодорхой хэмжээгээр дэм болох үүднээс эдгээрийг хүлээлгэн өгч байна гэлээ. Мөн тэрбээр, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, орон нутгийн байгаль хамгааллын байгууллагуудтай нягт уялдаатай ажиллахыг зорьдог. Бид нөхөн сэргээлтийг олборлолттойгоо зэрэгцүүлэн ажилладаг бөгөөд Төрийн өмчийн компани олборлолт хийж, үйл ажиллагаа явуулсан газартаа нөхөн сэргээлтийг жишиг байдлаар хийдэг гэдгийг харуулахыг эрхэмлэн ажиллаж байна гэсэн юм.

“Эрдэнэс алт ресурс” ХХК “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 524 мянга 474 мод тарьсны зэрэгцээ зөвхөн уурхайн бүсдээ л гэхэд 250 мянган ширхэг мод тарьж нутагшуулаад байна. Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах ажлын хүрээнд Их газрын чулууны ууланд 100 толгой тарвага нутагшуулан, дөрвөн хөв цөөрөм байгуулсан.

Салхит уулын баяжуулах үйлдвэрийн хаалтын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хаягдлын овоолгыг хэлбэржүүлж, 2024 онд 11 мянган га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд 2025 онд 5 га газарт техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөөд байгаа юм.

#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ

#үгүй_гэж_хэлээд_өөрчилье

#АВЛИГЫГ_МЭДЭЭЛЭХ_УТАС_110