Улсын Онцгой комисс болон Дундговь аймгийн Онцгой комиссоос Дундговь аймгийн Гурвансайхан суманд хуваарилан өгсөн 1685 ширхэг буюу 41,2 тонн малын тэжээлийг Улсын нөөцийн газрын харьяа Дундговь аймгийн Говь-Угтаал суманд байрлах зүүн бүсийн сумдын нөөцийн цэгээс тэжээл татах ажилд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн 11 ажилтан оролцож, дэмжлэг үзүүлэн ажиллаа.
Цас зудын нөхцөл байдал хүндрэлтэй үед нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад туслах аянд нэгдэж Говь-Угтаал сумын нөөцийн төвөөс тэжээл ачих ажилд хүн хүч, техникийн туслалцаа үзүүлэн хамтран ажилласан “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаниуддаа халуун талархал илэрхийлье.