Дундговь аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой Их газрын чулуу байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалттай газарт нутагшиж буй аргаль, угалз, зээр, зэрэг өвсөн тэжээлтэн амьтад өвс тэжээлийн дутагдалтай байгаа тул "Эрдэнэс силвер ресурс" компанийн зүгээс Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Р.Баттувшинд 500 боодол өвс хүлээлгэн өглөө. Ан амьтдын гүйдлийн зам дагуу өвс, тэжээл, хужрыг тараан байршуулах юм байна.
Уул уурхайн компанийн нийгмийн хариуцлагын нэг томоохон үүрэг нь байгаль орчин, зэрлэг ан амьтанаа хамгаалах билээ.