“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн удирдлагуудаас өмнөх онуудад ирүүлсэн хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвлөрсөн хогийн цэгийг түрж цэгцлэх, талбайг багасгах, олон жилийн хугацаанд сумын орчимд үүссэн барилгын болон бусад ахуйн гаралтай үүссэн хог хаягдал бүхий хэсэгчилсэн талбайнуудыг 2022 оны 11, 12 дугаар саруудад цэвэрлэж, зарим талбайг бэлчээрийн зориулалтаар эрүүлжүүлэн орон нутгийн захиргаанд хүлээлгэн өглөө.
Тус ажлыг 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлсэн бөгөөд 12 дугаар сарын 12-ны өдөр Гурвансайхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Алтангэрэл, төвийн багийн Засаг дарга Ж.Балдан, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтнүүд, маркшейдер нар гүйцэтгэгч компанийн төлөөллүүдийг байлцуулан сумын төвлөрсөн хогийн цэгийг түрж цэгцэлсэн ажлын гүйцэтгэлийг маркшейдерийн хэмжилт хийж актаар хүлээлцэж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өглөө.
Уг ажлын гүйцэтгэлд хамтран хяналт тавин ажилласан Дундговь аймгийн Гурвансайхан сумын ЗДТГ-ын бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.