Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвлөрсөн хогийн цэгийг цэгцлэх ажлыг эхлүүллээ

Эрдэнэс силвер ресурс” ХХК нь Орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд орон нутгийн удирдлагуудаас өмнөх онуудад ирүүлсэн хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвлөрсөн хогийн цэгийг түрж цэгцлэх, талбайг багасгах, олон жилийн хугацаанд сумын орчимд үүссэн барилгын болон бусад үүссэн хог хаягдлын цэгүүдийг цэгцлэх ажлыг 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж уг ажлыг эхлүүллээ.

Тус ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Гурвансайхан сумын Засаг дарга Э.Адъяабаатар, Засаг даргын орлогч Б.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхтуяа, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Алтангэрэл, төвийн багийн Засаг дарга Ж.Балдан, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн хяналтын менежер, гүйцэтгэгч компанийн төлөөллүүдийг байлцуулан сумын төвлөрсөн хогийн цэгийг түрж цэгцлэх, ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, гүйцэтгэгч компанид талуудын гаргасан саналын дагуу үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Уг ажлын явцын гүйцэтгэлд Дундговь аймгийн Гурвансайхан сумын ЗДТГ, Эрдэнэс силвер ресурс ХХК хамтран хяналт тавин ажиллаж байна.