Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Гурвансайхан сумын сургуульд галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж суурилууллаа

“Эрдэнэт Алт Ресурс” ХХК” “Аюулгүй ажиллагаа - Хүн бүрийн оролцоо” аяны хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуульд галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж суурилууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу “Аюулгүй ажиллагаа - Хүн бүрийн оролцоо” аяныг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд сургуулийн аюулгүй орчныг бий болгоход хувь нэмрээ оруулсан нь энэ юм.

Сурагч хүүхдүүд, багш, ажилтнуудын аюулгүй орчинд суралцаж, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэнд сургуулийн захиргаа, хамт олон, сурагч хүүхдүүд талархлаа илэрхийллээ.