Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК цусны донорын өдөрлөг зохион байгууллаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран хоёр дахь удаагаа цусны донорын өдөрлөг зохион байгууллаа. Донорын өдөрлөгийн үеэр тус компанийн ажилтнууд болон Блю скай тауэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнууд цусаа хандивлав.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс өрнүүлж буй “Дусал цус-Дүүрэн амьдрал” аяны хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК 2026 оны дөрөвдүгээр сард цусны донорын өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, өдөрлөгт оролцогсод 180 хүнд амьдрал бэлэглэх цус хандивласан юм.

Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн, цусын донорын өдөрлөг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгууллага, хамт олонтой Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран ажиллах боломжтой юм байна.