Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Дэлхийд мөнгөний олборлолтоор тэргүүлэгч орнууд

Дэлхий дахинд 2023 онд мөнгөний уурхайнууд 830.5 сая унц мөнгө олборлосон.

Мөнгөний уурхайн олборлолт сүүлийн арав орчим жилд буурсан бөгөөд оргил үе буюу 2016 онд 900.1 сая унц хүрсэн аж. Үүний зэрэгцээ тус металлын эрэлт гурван жил дараалан нийлүүлэлтийн хэмжээнээс давжээ. Энэ нь голчлон нарны эрчим хүчний салбар дахь үйлдвэрийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Дэлхийн мөнгөний зөвхөн 20-30%-ийг анхдагч мөнгөний уурхайгаас олборлодог. Харин 70-80 орчим хувийг зэс, хар тугалга, цайр зэрэг бусад металлын олборлолтын дайвар бүтээгдэхүүн болгон гаргаж авдаг ажээ.

Дараах жагсаалтаар Мөнгөний Хүрээлэнгээс 2023 онд гаргасан мэдээлэлд үндэслэн мөнгө олборлолтоор тэргүүлэгч 20 улсыг харуулж байна. Үүнд:

Мексик – 202.2 сая унц

Хятад – 109.3 сая унц

Перу – 107.1 сая унц

Чили – 52 сая унц

Боливи – 42.6 сая унц

Польш – 42.5 сая унц

Орос – 39.8 сая унц

Австрали – 34.4 сая унц

АНУ – 32 сая унц

Аргентин – 26 сая унц

Энэтхэг – 23.8 сая унц

Казахстан – 16.6 сая унц

Швед – 12.6 сая унц

Индонез – 10.3 сая унц

Марокко – 8.8 сая унц

Узбекистан – 7.7 сая унц

Канад – 7.1 сая унц

Папуа Шинэ Гвиней – 4.3 сая унц

Испани – 3.7 сая унц

Бразил – 3.3 сая унц

 

Эх сурвалж: www.mining.com