Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Дэлхийн 170 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн The Future Minerals Forum нь дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна

The Future Minerals Forum Саудын Араб Улсын Рияад хотноо энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ удаа 20 гаруй мянган оролцогч нэг дор цугласан бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо эрс нэмэгдэж буй.

The Future Minerals Forum нь хөрөнгө оруулагчид олноор оролцоод зогсохгүй 70 гаруй улсын Засгийн газрын төлөөлөл оролцож байгааг зохион байгуулагчид онцолсон. Засгийн газрын төлөөлөлд 30-аад улсын холбогдох сайд нар оролцож байна.

The Future Minerals Forum арга хэмжээнд 2022 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулагдаж буй. Анхны форумд 7000, удаах 2023 оны форумд 11 мянга орчим хүн оролцсон байдаг. Монгол Улс өнөө жил The Future Minerals Forum-д хэвлэл мэдээлэл болон уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллийн хамтаар оролцож байна.