Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХK-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах ажлын байрны зар

Ажлын байрны нэр: "Эрдэнэс алт ресурс” ХХК Гүйцэтгэх захирал

Ажлын байрны чиг үүрэг:

• Компанийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, дээд байгууллагаас өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

• Компанийн тайлант жилийн бизнес төлөвлөгөө, төсвийн талаар санал танилцуулж, батлуулах түүнд үндэслэн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг хүлээх

• Компанийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого баримтлан ажиллах

• Жил бүр гэрээний биелэлт, ажлын тайлангаа толгой компаниас өгсөн чиглэлийн дагуу тайлагнаж, хэрэгжилтийг хангаж ажиллах

• Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон Толгой компаниас өгсөн үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал

Ажлын байранд тавигдах шаардлага:

Ерөнхий шаардлага:

Мэргэжил 

Төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, санхүү эдийн засаг эсвэл уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх 

Боловсрол 

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй  

Туршлага 

Улсад 10-аас доошгүй жил үүнээс хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай 

Мэргэшил 

Төрийн удирдлагаар мэргэшсэн 

 

Ур чадвар 

Хууль тогтоомжийн дагуу төлөвлөх, эрсдэл тооцох, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай байх; 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх; 

Компанийн засаглал, хөдөлмөр, төрийн өмчийн хөрөнгийн бүртгэл, эзэмшил, ашиглалт, санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой мэдлэгтэй байх; 

Удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах чадвартай, багаар ажиллах, хамтарч ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр ёс зүйтэй, ажлын ачаалал даах чадвартай байх; 

Тусгай шаардлага:         

Гадаад хэл 

Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй

Хувийн шинж чанар 

Нууцлалыг хадгалах, хариуцлага хүлээх, итгэл даах чадвартай байх 

Зээл болон батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өр, төлбөргүй байх 

Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх 

Ёс зүй болон болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх 

Сонгон шалгаруулалтын тов, үргэлжлэх хугацаа:

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1)

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (Диплом) эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь, (гадаадын их дээд сургууь төгссөн бол баталгаат орчуулгын хамт)

3. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн байх)

4. Иргэний үнэмлэхийн хуулбар

5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа

6. 4*3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

7. Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичиг, урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт зэргийг нэмж бүрдүүлж болно.

Баримт бичиг хүлээн авах хаяг, утасны дугаар:

Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид материалаа цаасан хэлбэрээр Улаанбаатар хот 14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Блюскай тауэр, 6 давхарт, 607 тоотод ирүүлнэ үү.