Монголбанк энэ оны есдүгээр сард 2,901.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнийхээс өссөн дүнгээр 13.2 тонн үнэт металл худалдан аваад байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,608.5 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 714.5 кг үнэт металл худалдан авчээ.
Төв банкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны 9 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 213,818.68 төгрөг байлаа.