Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хоёр сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллароор буюу 7.3 дахин өссөн үзүүлэлт болсон аж. Харин хоёрдугаар сард 655.6 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 сая ам.доллароор буюу 68.2%-аар өсжээ.
Экспорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд,
Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард 4.3 сая тонн болж, өмнөх сараас 767.6 мянган тонноор, үнийн дүн 703.1 сая ам.доллар болж, 137.7 сая ам.доллароор өссөн байна.
Эх сурвалж : Үндэсний статистикийн хороо