Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулж, санал авах хэлэлцүүлэг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болж байна.
Хэлэлцүүлгийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва үг хэлж, мөн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа.
Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын 150 орчим төлөөлөгчид оролцож хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийлж байна. Оролцогчдын саналыг дэлгэрэнгүй сонсож, хариу тайлбартай хэлэлцэж байгаагаас гадна албан бичгээр хүлээн авч хуулийн төсөлд тусгах юм.
Эх сурвалж: УУХҮЯ