Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Тэсэлгээний салбарын олон улсын хурал боллоо

Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос /ТАҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт Бага хурал “Holiday Inn” зочид буудалд зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, мөн ТАҮЭХ үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран  бага хурал, үзэсгэлэн хосолсон арга хэмжээг  уул уурхай, барилга, дэд бүтцийн салбар, тэр дундаа тэсэлгээний үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд болон бизнес эрхлэгчид, салбарын бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, инженер, мэргэжилтнүүдийн дунд  зохион байгуулав.  Уг хурлыг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ч. Цогтбаатар нээсэн юм. Тэсэлгээний салбарт  өнөөдөр 30 гаруй компанийн 1000 гаруй инженер техникийн ажилтнууд  ажиллаж байна. Цар тахлын үе болох 2020 оны хурлыг  Тавантолгой орд дээр зохион байгуулжээ.

“Энержи Ресурс” ХХК-ийн уурхай дээр тэсэлгээний аюулгүй ажиллагааг  үзүүлээд, дараагийн өдөр нь хурлаа хийсэн түүхтэй.  Харин 2021 онд цахимаар хурлаа хийж, ковидын шинжилгээ өгсөн цөөн хэдэн хүн танхимд хуралдсан байна. “Энэ жил тэсэлгээний салбарынхан гэж хоорондоо ярилцаад суух биш уул уурхайн салбарынхнаа оруулж илүү өргөн хүрээнд хийж байгаагаараа онцлог юм байна. “Манай хурлын хувьд бусад хурал чуулганыг бодоход илүү мэргэжлийн талдаа, эрдэм шинжилгээний онол практикийн  бүтээлүүдийг илүүтэй танилцуулдаг. Энэ жилийн хувьд уурхайнуудад салбарынхаа ажлыг зөв ойлгуулахын тулд нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулж байгааг”-г  Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн  холбооны Гүйцэтгэх захирал Ж. Ууганбаяр танилцуулсан юм. Уг хуралд ОХУ, Хятадын  тэслэгээний салбарын компаниуд ч оролцож байна. Мэргэжил нэгт холбоодын төлөөлөл болох  ОХУ-ын Тэсэлгээний инженерүүдийн үндэсний холбооны  Ерөнхийлөгч Белин Владимир Арнольдович онлайнаар уг хуралд оролцож илтгэл тавих юм.

 

Эх сурвалж: mongolianminingjournal.com