Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран “Цахим шилжилт-2022” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд ирэх гурван жилд шинэ систем, программ хангамж нэвтрүүлэх замаар цахим шилжилт хийх төлөвлөгөөгөө хэлэлцэв.

Зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран зохион байгуулжээ. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Уул уурхай, эрдэс баялгийн салбар бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана бөгөөд цахим засаглалын бодлого асар чухал бөгөөд үүнд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн оролцоо асар чухал" гэж онцлов.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан нэгдлийн мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийлээ. Нэгдлийн хэмжээнд цахим шилжилт нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтын давхардал, үргүй зардал арилна. Үйл ажиллагаа нь шилэн болсноор эрдэс баялагтай холбоотой хууль бус явдал бүрэн зогсож ашигт үйл ажиллагаа 30-40 хувь нэмэгдэнэ. Мөн нэгдлийн хэмжээнд мэдээлэл солилцох хурд сайжирч Засгийн газрыг мэдээллээр шуурхай хангаж бодитой шийдвэр гаргах ач холбогдолтой гэдгийг тэрээр тайлбарлав.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл , Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв, Монголын программ үйлдвэрлэгчдийн холбоо (MOSA)-ны гүйцэтгэх захирал С.Сүхбаяр нар Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим засаглал, уул уурхайн салбарын цахим шилжилтийн талаар болон уул уурхайн салбарт инноваци, шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуй нэгжүүдийн сайн туршлагын талаар мэдээлэл хүргэсэн юм.
“Эрдэнэс Монгол" нэгдлийн харъяа компаниуд "Цахим шилжилт-2022” зөвлөлдөх уулзалтад оролцож, мэдээллийн технологчид уул уурхайн салбарт цахим шилжилтийг хэрхэн нэвтрүүлэх цаашид хөгжүүлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үеэр инноваци, шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуй нэгжүүд өөрсдийн нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт технологио танилцуулсан юм.