Австрали Улсын Сидней хотноо Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн IMARC-2022 чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны 7500 орчим төлөөлөгчид нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцож, 470 орчим Засгийн газар, уул уурхайн салбарын компаниуд үзэсгэлэнгийн талбай ажиллууллаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар - Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үзэсгэлэнгийн талбай гаргаж, улсынхаа геологийн салбарын нөөц бололцоо, хэрэгжиж байгаа томоохон төслүүд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонирхогч талуудад мэдээлэл өглөө.
Олон улсын геологи хайгуул, уул уурхайн салбарын чиг хандлага, хөрөнгө оруулалтын талаар талуудтай биечлэн санал солилцох, хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: УУХҮЯ