Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Монголд хайгуулын чиглэлээр Австралийн компаниуд хөрөнгө оруулахаар сонирхож байна
Австрали улсын уул уурхайн салбарын хамгийн том, нөлөө бүхий IMARC “Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” тус улсын Сидней хотод энэ сарын 2-4-нд болно. Энэхүү хурал, үзэсгэлэнд дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид, шилдэг удирдагчид харилцан яриа өрнүүлж, салбарын хамтын ажиллагааг дараагийн түвшинд тодорхойлохын зэрэгцээ салбарын хөрөнгө оруулалт, шинэ технологи, санхүү, ирээдүйн нэгдмэл сүлжээг бий болгодог ач холбогдолтой арга хэмжээ юм.
Хөрөнгө оруулагчид Монгол Улс геологийн өвөрмөц тогтоцтой, ашигт малтмалын хэтийн төлөв өндөртэй, сонирхол татахуйц гэдэгтэй санал нэгдэж байна.
Арга хэмжээний өмнөх өдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Монголын ашигт малтмалын хайгуулын чиглэлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн тус улсын уул уурхайн компаниудын төлөөлөл, хөрөнгө оруулагчидтай уулзжээ. Уулзалтаар Монгол Улсын ашигт малтмалын нөөц, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын боломж-давуу тал, мөн тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга замууд, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар нээлттэй танилцуулсан байна. 
Уул уурхай, түүнийг даган бий болдог бүтээн байгуулалтаас үр шим хүртэх гинжин хэлхээг тасралтгүй үргэжлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдын сонирхсон талбайд хайгуул хийлгэх боломжийг олгох, зөвхөн металлын төслүүдээс гадна нүүрсэнд агуулагдаж буй метан хийн хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын дараах улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлд анхаарал хандуулахыг хүсжээ.
 
Эх сурвалж: УУХҮЯ