Гурван жил тутамд зохиогддог олон улсын барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн “Bauma 2022” 33 дахь удаагийн үзэсгэлэн Германы Мюнхен хотноо өнөөдөр (10.24-30) эхэлж байна. Аравдугаар сарын 24-28-нд "Уул уурхайн тогтвортой найдвартай үр ашигтай хөгжил", "Байгаль орчин ногоон хөгжил" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөх юм.
Эхний өдрийн чуулга уулзалтаар “BAUMA INNOVATION AWARD 2022” шагналын таван төрөлд шилдгүүдийг тодруулна. Дэлхийн барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн хамгийн томд тооцогддог уг үзэсгэлэнд энэ удаад 200 гаруй орны 700 мянга гаруй хүн зочлох төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: mongolianminingjournal.com