Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн 6 дахь удаагаа зохион байгуулагдана

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” Олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 21-нд Улаанбаатар хотод "Миллениум Плаза" зочид буудалд зургаа дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.

Энэхүү олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн “Эрдэс баялгаас Эдийн засгийн хөгжилд” уриан дор  болно. Хоёр жил тутам зохион байгуулж ирсэн уг хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоо, дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар ажиллаж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого"-ын зургаан зорилтын нэг нь аж үйлдвэржилт. Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээний  90 орчим хувийг гаднаас худалдан авч байгаа энэ цаг үеийг өөрчлөх гол гарц нь  боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлэх юм.

“Эрдэс боловсруулалт 2022” хурлаар салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрх зүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлыг хэлэлцэнэ.

 Баяжуулах үйлдвэрийн татварын орчин, технологийн автоматжуулалт, Монгол дахь хуурай боловсруулах үйлдвэр, технологийн ирээдүй, эрчим хүчний нүүрсийг баяжуулж, шахмал түлш үйлдвэрлэх боломж, эрдэс боловсруулалтын салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замыг “Эрдэс боловсруулалт-2022” Олон улсын онол практикийн бага хурлаар тодорхойлохоор зорьж байна.

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа энэ  арга хэмжээнд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төр засгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиуд, ханган нийлүүлэгчид, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд гээд бүхий л талын төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ.

Эх сурвалж: mongolianminingjournal.com