Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Баялгийн сангийн эх үүсвэр төвлөрүүлэлт

- Ирээдүйн өв сан Ирээдүйн өв сангийн эх үүсвэр нь АМНАТ-өөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65% болон Сангийн хөрөнгө оруулалтын орлого байхаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1-т тусгасан.

- Хуримтлалын сан Хуримтлалын сангийн эх үүсвэр нь орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн төвлөрүүлсэн уул уурхай, олборлох салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцаа болох 34% хүртэлх хувьд ногдох ногдол ашиг болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөс бүрдэхээр хуульд заасан.

- Хөгжлийн сан Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэхээр хуульчилсан.

"Үндэсний баялгийн сан: "Боломж ба шийдэл” судалгааны эмхэтгэлийг унших холбоос: https://swf.gov.mn/mn/cat/research