Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан нөхцөл, төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, авлигын эсрэг хууль тогтоомж, уул уурхайн салбарт нийтлэг гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн авлига үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл, авлигатай тэмцэхэд төрийн өмчийн компаниудын хамтын ажиллагаа, ажилтан албан хаагчдын оролцоо хандлага, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл сайтай байх нийтлэг шаардлага, шүгэл үлээгчийн эрх зүйн байдал зэрэг сэдвүүдийг сургалтын агуулгад багтаасан байна.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд ажилтнуудаа авлигын эсрэг болон бусад олон чиглэлийн сургалтуудад тогтмол хамруулж хэвшсэн бөгөөд энэ нь компанийн стратеги зорилтыг хэрэгжүүлэх, аливаа эрсдэлийг зөв тодорхойлоход чухал нөлөө үзүүлж байдаг юм.