Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдах ажилтнууд ХАБЭА-н сургалтад хамрагдлаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК, Монголын цахим институттэй хамтран Удирдах ажилтны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагууд болон туслан гүйцэтгэгч компаниудын ажил олгогч, удирдах ажилтнууд хамрагдав.

Энэ сургалтын зорилго нь байгууллагын дээд түвшний удирдлагад ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалан ажиллах шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөх, энэ чиглэлээр баримтлан ажиллах бодлого, стратегийг танилцуулахад чиглэж байлаа. Түүнчлэн эрсдлийн удирдлага, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент, байгаль орчны менежмент зэргийг удирдах түвшинд хэрхэн судлан хэрэгжүүлэх аргачлал, 2024 оноос хойш шинээр батлагдан мөрдөж байгаа дүрэм, журмууд болон олон улсын туршлагаас танилцууллаа.

Онол, практикыг хослуулсан уг сургалтыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/130 тушаалын үлгэрчилсэн хөтөлбөрийг үндэс болгон боловсруулсан хөтөлбөрийн дагуу ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн туршлагатай багш нар удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтад хамрагдсан удирдах ажилтнуудад сертификат гардууллаа.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог мөрдлөг болгон, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжийг ажлын байранд нэвтрүүлэхийн зэрэгцээ, нийт ажилтанд аюулгүй ажиллагааны соёлыг төвшлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг баримтлан ажиллахыг гол бодлогоо болгодог. Энэ утгаараа компанийн удирдлагууд болон ажилтнуудыг ХАБЭА-н сургалтуудад тогтмол хамруулдаг юм.