Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Эрсдэлийн удирдлага сэдэвт сургалтад хамрагдлаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд 2025 оны долоодугаар сарын 08-нд Эрсдэлийн удирдлагын сургалтад хамрагдаж аюулгүй үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ажлын байрны эрсдэлийг зохицуулах менежмент, эрсдэлийн үнэлгээ, аюулын төрлүүд, түүнээс хамгаалах менежментийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд эрсдэлийн удирдлагын бодлого нь компанийн стратеги зорилтыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөөтэй бөгөөд аливаа эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хариу арга хэмжээ авахад онцгой анхаарах үүрэг хүлээж байдаг. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь эрсдэлийн менежмент, түүний үнэлгээ, стандарт дүрмийг боловсронгуй болгон хэрэгжүүлэх гол зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэ ч утгаараа мэргэшсэн сургагч багш нараар удирдуулсан сургалтуудад ажилтан ажиллагсдаа тогтмол хамруулж ирсэн.

Дээрх сургалтыг Монголын цахим институт мэргэшсэн сургагч багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд бодит мэдээлэл дээр тулгуурласан эрсдэлийн үнэлгээг сайн хийснээр учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үр нөлөөтэйг баримт жишээтэй тайлбарласан үр дүнтэй сургалт боллоо.

 

#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ

#үгүй_гэж_хэлээд_өөрчилье

#АВЛИГЫГ_МЭДЭЭЛЭХ_УТАС_110