Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилчид Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдлаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэхэд анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран төрөл бүрийн сургалт зохион байгуулж хэвшээд байгаа юм. Тухайлбал, өндөр эрсдэлтэй ажлын байрны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс багц сургалтуудыг тусгай эрхтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны сургалтыг “Хэлт Сефти Энд Фри Воркплэйсэс” ХХК болон Монголын цахим институтын сургагч багш нартай хамтран амжилттай зохион байгууллаа. Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны сургалтыг танхимын болон дадлага хослуулан явуулсан бөгөөд Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн 30 метрийн өндөртэй 303-р цамхаг дээр онолын сургалтыг дадлагаар бататгав.

Тухайн сургалтаар, өндөрт ажиллах үеийн аюултай хүчин зүйлс, тэдгээрийг таньж илрүүлэх арга, өндрийн аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх онол арга зүй, өндрөөс унаж болзошгүй биетийг хянах, өндөрт гүйцэтгэх ажлыг багасгах инженерийн шийдэл, өндрөөс унахаас сэргийлэх хэрэгсэл, үзлэг шалгалтыг хэрхэн хийх зэрэг хичээл заасан юм.

Үүнээс гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн, Галын идэвхтний зэрэг сэдэвт сургалтуудыг “Хэрлэн эрдэс хими” ХХК, “Хэлт Сефти Энд Фри Воркплэйсэс” ХХК болон Монголын цахим институтын сургагч багш нартай хамтран үе шаттайгаар зохион байгууллаа.

#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ

#үгүй_гэж_хэлээд_өөрчилье

#АВЛИГЫГ_МЭДЭЭЛЭХ_УТАС_110