Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Уурхайн ажилчиддаа зориулж өндөр эрсдэлтэй ажлын байран дахь аюулгүй байдлын багц сургалтыг зохион байгууллаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд заасан үүргээ биелүүлэн нийт ажилтан, албан хаагчиддаа ХАБЭА-н сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтыг тусгай эрхтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр заасны дагуу Монголын цахим институт, “Хэрлэн эрдэс хими” ХХК-ийн сургагч багш нартай хамтран танхимын болон онлайн хэлбэр хослуулан зохион байгуулсан юм.

Химийн хорт ба аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалт, Өргөх, зөөх, тээвэрлэх механизмтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалт, Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалт гэсэн сэдвүүдийн хүрээнд хичээл заалаа. Дээрх сургалтуудыг “Хэрлэн эрдэс хими” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын зөвлөх инженер Б.Шинэбаяр удирдан явуулав. Мөн Аюулгүй жолоодлогын сургалтыг Монголын цахим институтийн сургагч багш Б.Мөнхбаяр удирдан амжилттай зохион байгууллаа.

Эрсдэлтэй ажлын байрны гурван сургалтад хамрагдсан ажилтнуудаас онлайнаар шалгалт авахад бүгд өндөр үнэлгээтэй тэнцсэн учир тухайн сургалтад хамрагдсан ажилтан тус бүрд гэрчилгээ олгохоор болсон юм. Харин аюулгүйн жолоодлогын сургалтад хамрагдсан ажилтнууд жолооны үнэмлэхтэй учир мэдлэг бататгах асуулт, хариултаар сургалтын үр дүнг дүгнэлээ.

Ажил олгогч нь ХАБЭА-н сургалт зохион байгуулах нь хууль ёсны зайлшгүй шаардлага бөгөөд энэ нь ажилтан бүрийг осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлийг хангах үндэс болдог. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 45.1-д “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг ажлын байр эзлүүлэхээс өмнө болон ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд зохион байгуулна” гэж заасан байдаг.

#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ

#үгүй_гэж_хэлээд_өөрчилье

#АВЛИГЫГ_МЭДЭЭЛЭХ_УТАС_110