Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян”-д нэгдэж байна

Тус компани нь нийт ажилтан ажиллагсдынхаа дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хууль эрх зүйн, мөн бусад чиглэлийн чадваржуулах сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн. Ялангуяа жил бүрийн хавар салбарын яамнаас зохион байгуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аяны хүрээнд хийгддэг сэдэвчилсэн сургалтад компанийн нийт ажилтан албан хаагчид, уурхайн ажилтнуудыг идэвхтэй хамруулдаг уламжлалтай. Энэ удаагийн хөтөлбөрт сургалтаар ХАБЭА-н шинэчилсэн хууль дүрэм, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, ил уурхай, баяжуулах үйлдвэр, офиссын аюулгүй ажиллагааны талаарх мэдвэл зохих ойлголтуудыг өглөө.

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, ажилтнуудын дунд жил бүрийн дөрөвдүгээр сард энэхүү аяныг өрнүүлж хэвшээд байгаа юм. Улс орон даяар нэг сарын турш үргэлжилдэг энэ аяны зорилго нь үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг юм.

Энэ жилийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян нь Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор үргэлжилж байна.