Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Сэтгэл зүйн богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэв

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарахын зэрэгцээ сэтгэл зүйн олон талт нөлөөллийг анхаарч шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд тодорхой арга замуудыг олж зөв чиглүүлэхэд санаа тавин ажиллаж байна. Энэ утгаараа уурхайн болон офиссын ажилтнууддаа зориулан сэтгэл зүйн тусгайлсан сургалтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Тодруулбал, ажлын байрны стрессийн түвшинг бууруулах, ажлын байрны харилцааны зөрчил, үл ойлголцол зэргийг шийдвэрлэх, чиглүүлэх, хувь хүний ур чадвар, зан төлвийн онлог, шинж, нас, сэтгэл зүйн хөгжлийн түвшингээс хамааран ажил, амьдрал болон өдөр тутмын үйл ажиллагаанд саад болж буй нөхцөл байдлыг тодорхойлох, даван туулах арга замд суралцуулах, чиглүүлэх сургалтыг зургаан удаа зохион байгуулав. “О.B mind” сэтгэл зүйн төвтэй хамтран зохион байгуулсан эл хөтөлбөр нь ажлаас халшрах хам шинж, ажлын байран дахь зөрчил маргаан, ажлын байрны стресс, бие хүнд тулгамдаж буй сэтгэл зүйн асуудал бэрхшээлийг илрүүлэх зорилготой байв.

Түүнчлэн 2025 оны хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар 25-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургалтад хамрагдсан ажилтнуудад сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа танин мэдэх мөн тулгарсан асуудлыг даван гарах арга барилд суралцах сэтгэл зүйн дархлаатай болоход чиглэсэн ганцаарчилсан зөвлөгөө өгснөөрөө онцлог байлаа.