Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа

”Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтан, албан хаагчид Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтад хамрагдлаа. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд зохион байгуулсан уг сургалтаар авлигын тухай ойлголт, авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийн ирээдүйд учруулах хохирол, үр дагавар болон хууль, дүрмийн талаар тодорхой ойлголт өглөө.

”Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд ажилтан албан хаагчдынхаа эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг баримтлан ажиллахад анхаарч төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.