Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
ГАЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянтай холбогдуулан “Эрдэнэс алт ресурс” ХХК нь МОНГОЛЫН ЦАХИМ ИНСТИТУТ-ын зөвлөх, инженер, багш нартай хамтран “Галын аюулгүй ажиллагааны 10 цагийн сургалт”-ыг 2024 оны 05-р сарын 25 болон 26-ны өдрүүдэд уурхайн 2 ээлжийн нийт 55 ажилтан хамрагдаж сертификат гардуулан өглөө.

- Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж. Галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах дүрэм, журам

- Байгууллагын галын аюулгүй байдлыг тодорхойлох шаардлага, норм, норматив. Гал түймрийн улсын хяналт

- Байгууллагын гал түймрийн эрсдэлийг үнэлэх арга зүй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ

- Аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдал. Галын аюулаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний үүрэг (ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгч иргэдийг нүүн шилжүүлэх ажиллагаа), аюулгүй ажиллагаа

- Галын аюулын зарлан мэдээллийн систем, холбоо зохион байгуулалт

- Төрөл бүрийн гал түймрийг унтраах арга зүй (Шатамхай хий, шингэн, хатуу бодис матерал, цахилгаан эрчим хүчний барилга, тоног төхөөрөмж, үйлдвэр, үйлчилгээний газар, албан тасалгаа, гэр, байшин). Гал унтраагуурын төрөл, ашиглалт. Утаат орчинд анхаарах асуудал

- Түлэгдэлт ба угаарын хийд хордолтын тухай ойлголт, түүнд үзүүлэх анхны тусламж гэх сэдвүүдээр сургалт зохион байгуулав.

Мөн суралцагчдаас ур чадварын тестийн шалгалт авсан ба тэнцсэн ажилчдад гэрчилгээ гардуулан өгсөн. Сургалтын хөтөлбөрт орсон сэдвүүдтэй холбоотой асуудлаар ярилцлага хийж оролцогчдын санал бодлыг сонсож сонирхсон асуултуудад хариулж байлаа. Сургалтад хамрагдсан ажилчид хотод очиж сургалтад хамрагдахад ажлын өдрөөс хасагддаг, мөн цалингүй хамрагддаг учир сэтгэл дундуур байсан бол ажлын байран дээр ирж орох нь илүү үр дүнтэй байлаа. Дараагийн сургалтуудаа уурхай дээрх ажлын байран дээрээ авах хүсэлтээ багшид илэрхийлсэн байсан. Түүнчлэн багшын сургалтын арга барил, практик хичээл маш сонирхолтой, өгөөжтэй байгааг онцолсон байв.