Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
УУРХАЙН ХААЛТ, ХААЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗОРИЛГО БОЛОН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛЖИЛТИЙН ТАЛААР ИРГЭДИЙН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ

Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл”-ийн II үе шатны хүрээнд тус төслийн Нийгэм-Эдийн засгийн зөвлөх ЛЭОС багийн зөвлөхүүд Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдэд уурхайн хаалт, хаалтын төлөвлөгөөний зорилго болон нийгэм эдийн засгийн шилжилтийн талаар мэдээлэл өгөх, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор чадавх бэхжүүлэх сургалтыг 2023 оны 1-р сарын 16-ны өдөр тус суманд зохион байгуулав.

Сургалтад Гурвансайхан сумын Чулуут баг болон бусад багийн иргэд, малчдын төлөөлөл бүхий 40 хүн оролцож, иргэд уурхайн хаалтын үйл явцад хэрхэн оролцох, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах газар ашиглалт, нийгэм-эдийн засгийн шилжилтийг төлөвлөхөд өөрсдийн өгөх саналыг багаар ярилцан, хэлэлцэв.

Тус жишиг төслийн иргэдэд мэдээлэл өгөх II өдөрлөг 2023 оны 1-р сарын 25, 26-ны өдрүүдэд Салхитын уурхайд зохион байгуулагдана.