Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалт явууллаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн “Аюулгүй ажиллагаа-Хүн бүрийн оролцоо” сэдэвт аяны хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан хоёр төрлийн сургалт явууллаа.

Сургалтыг тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, гал гамшгийн асуудал хариуцсан инженер О.Мөнхмаа, эмч Т.Орхонтамир нар зохион байгуулав. Галын аюулгүй байдлын “Аврагч Мазаалай” сургалтаар сурагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг таньж мэдэх, галын үед зөв арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар мэдлэг, ойлголт өгсөн юм. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Миний сонголт – Миний ирээдүй” сургалтаар өөрийн сонирхол, авьяас чадвараа танин мэдэх, мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн зорилгоо тодорхойлоход нь дэмжлэг болохуйц мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу “Аюулгүй ажиллагаа-Хүн бүрийн оролцоо” аяныг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК хоёр сарын турш зохион байгуулж байгаа юм.