Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Салхит Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтад хамрагдлаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК Дундговь аймгийн Онцгой байдлын газартай хамтран уурхайн ажилтнууддаа гал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх танхимын болон практик сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг тус компани Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтыг аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Л.Дорждэрэм, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч С.Даваахүү болон аврагч, гал сөнөөгч ажилтнууд удирдан явуулсан юм.

Танхимын сургалтаар, Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль түүний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, түүний ач холбогдол, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах гэх мэт ойлголтуудыг өглөө. Харин практик сургалтын үеэр гал унтраах автомашин ашиглах, гал унтраагуур ашиглах, гал унтраах чадвар эзэмшүүлэх дадлага хичээл зааж, ур чадварын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулснаараа онцлог байв. Аймгийн Онгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуух энэхүү сургалтад Салхит Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид, мөн туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд хамрагдав.

Ур чадварын тэмцээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн уурхайн эмч Т.Орхонтамир, “Аглаг хангайн уулс” ХХК-ийн зураг төслийн инженер Ч.Эрдэнэ-Очир нар амжилттай оролцлоо.