Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК Монголын цахим институттэй хамтран нийт ажилтны хамрагдвал зохих ХАБЭА-н онол практик хосолсон нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар, ХАБЭА-н үндсэн ойлголт, хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн зохист хэрэглээ, ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс, ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, эрсдэл бууруулж арилгах, урьдчилан сэргийлэх гэх мэт зайлшгүй мэдэж байх шаардлагатай сэдвүүдээр ерөнхий ойлголт өглөө. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөхөд энэ сургалтын зорилго оршиж байлаа.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд нийт ажилтан ажиллагсад, уурхайн ажилтнуудаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад чиглэлийн чадваржуулах сургалтанд тогтмол хамруулдаг уламжлалтай юм. Энэ удаагийн сургалтыг Монголын цахим институтын ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн туршлагатай сургагч багш нар удирдан явууллаа.