Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдах түвшний ажилтнууд Эрсдэлийн удирдлагын тогтолцоо сэдэвт практик сургалтад хамрагдлаа

Компанийн удирдах түвшний ажилтнуудад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх суурь ойлголтыг өгөх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж сайжруулах зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн Эрсдэлийн удирдлага, хяналтын газар болон “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Эрсдэл, дотоод хяналтын алба хамтран сургалт зохион байгуулав.

Сургалтыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Эрсдэлийн удирдлага, хяналтын газрын дарга Л.Наранчимэг удирдан явуулсан бөгөөд энэ үеэр “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Эрсдэл, дотоод хяналтын албаны ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн компанийн 2026 оны эрсдэлийн удирдлагын хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан юм.

Аливаа компани эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг бэхжүүлж эрсдэлийн менежментийг тогтвортой хэрэгжүүлснээр компанийн сайн засаглалд эерэг нөлөө үзүүлэхээс гадна байгууллагын үнэ цэн, үр ашиг нэмэгдэх, олон улсад нээлттэй компани болох суурь нөхцөл бүрдэх, тооцоолоогүй зардал буурах зэрэг маш олон талын ач холбогдолтой байдаг байна. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол” нэгдэл болон “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн зүгээс энэ асуудалд онцгой анхаарч буй бөгөөд цаашид ямар бодлого баримталж ажиллах, компанийн дунд хугацааны төлөвлөгөөнд эрсдэлийн менежментийг хэрхэн тусгах, ямар ямар стандартуудыг ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг дэлгэрэнгүй ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.