Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
“Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, үзлэгт хамрагдлаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-тэй хамтран “Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид, ажилчдадаа зориулсан сэтгэцийн эрүүл мэнд, стрессээ зөв зохицуулах сэдэвт сургалт болон үзлэг, оношилгооны арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өрнүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд энэхүү арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд уурхайчдыг бүрэн хамруулах үүднээс ээлж тус бүрд зориулан сэтгэцийн эрүүл мэндийн сэдэвт сургалт, өдөрлөгийг хийж байгаа юм.

Бие махбод болон сэтгэлзүйн өндөр ачаалалтайд тооцогддог уул уурхайн салбарынхны хувьд сэтгэлзүйн дархлаагаа бэхжүүлэх, ажлын ачаалал болон урт хугацааны ээлжээс үүдэх стрессийг зөв удирдах арга барилд суралцах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ үүднээс “Эрдэнэс алт ресурс” ХХК ажилтнуудынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд онцгой анхаарч энэ төрлийн сургалт, эрүүл мэндийн үзлэгийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Ингэснээр ажилчдын стрессийг бууруулах, сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэгийг эрт илрүүлэх, улмаар ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг юм.