ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо: 2022 оны 06-р сарын 06-ны өдөр
1. Эрдэнэс силвер ресурс ХХК нь Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Гидрогеологийн судалгааны цогц ажил -г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах XV-021670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Гидрогеологийн судалгааны цогц ажил”-ны ажлын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгүүдийг ирүүлнэ. Үүнд:
• Холбогдох тусгай зөвшөөрөл,
• Байгууллагын танилцуулга,
• Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх/,
• Сүүлийн 3 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээллийг жагсаалтаар ирүүлнэ,
• Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох этгээд нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл,
• Хүний нөөцийн талаарх мэдээлэл,
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”- ээр дамжуулан шалгана,
• Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай, Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана,
• Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна, Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)- д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ.
4. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 06 дугаар сарын 15 -ны өдрийн 17:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn хаягаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК
Хаяг: 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 606 тоот
и-мэйл: procurement@erdenessilver.mn
Утас: 7535 1111-1031