Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Ил тод байдал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021/05/07-ны өдөр

 

  1. Эрдэнэс силвер ресурс ХХК нь Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Палентологийн судалгаа -г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах XV-021670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Палентологийн судалгаа”-ны ажлын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болно.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгүүдийг ирүүлнэ. Үүнд:

 

  • Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/,
  • Байгууллагын танилцуулга,
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх/,
  • Татварын цахим тодорхойлолт,
  • Нийгмийн даатгалын газрын QR кодтой цахим тодорхойлолт,
  • Шүүхийн төрөлжсөн архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
  • Сүүлийн 2 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл,
  • Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох этгээд нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл,
  • Хүний нөөцийн талаарх мэдээлэл,

 

  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 05 дугаар сарын 14 -ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn хаягаар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

 

 

“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК

Хаяг: 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 604 тоот

и-мэйл: procurement@erdenessilver.mn

Утас: 7535 1111-1031