2021/05/07-ны өдөр
-
Эрдэнэс силвер ресурс ХХК нь Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Хойд бүргэдийн ордын Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах -г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
-
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах XV-021670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд “Хойд бүргэдийн ордын Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах”-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болно.
-
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгүүдийг ирүүлнэ. Үүнд:
-
Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/,
-
Байгууллагын танилцуулга,
-
Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх/,
-
Татварын цахим тодорхойлолт,
-
Нийгмийн даатгалын газрын QR кодтой цахим тодорхойлолт,
-
Шүүхийн төрөлжсөн архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/,
-
Сүүлийн 2 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл,
-
Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох этгээд нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл,
-
Хүний нөөцийн талаарх мэдээлэл,
-
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
-
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 05 дугаар сарын 14 -ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn хаягаар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК
Хаяг: 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 604 тоот
и-мэйл: procurement@erdenessilver.mn
Утас: 7535 1111-1031