Огноо: 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр: Үүсмэл ордын хүдэрт технологи туршилтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЭАРХХК/20240203230
Нийт төсөвт өртөг: 80,000,000 (наян сая) төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Харьцуулалт
1. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
3. Үнийн санал дуудах ажиллагаанд шаардлагатай оролцогчийн тоо: Тендерт оролцогчийн тоо 1 (Нэг) ба түүнээс дээш байна.
4. Үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлэх журам: 2 цаг 00 минутын хугацаанд үнэ дуудах ажиллагаа үргэлжилнэ.
5. Үнийн санал дуудах ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутад эхлүүлж, хоёр цагийн хугацаанд зохион байгуулна.
6. Тендерийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 11 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
7. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
8. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
9. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,
Энхтайвны өргөн чөлөө 17, Блю скай тауэр, 6 давхарт 607 тоот.
Утас: 75351111-208