Огноо: 2021/05/05
Тендерийн нэр: Шар хөндий-Хан худгийн хайгуулын талбайнуудад гүйцэтгэх өрөмдлөгийн ажил.
Тендерийн дугаар: ЭСР/2021/ГХА-03
“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай “Шар хөндий-Хан худгийн хайгуулын талбайнуудад гүйцэтгэх өрөмдлөгийн ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Тендерийн хамт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 11:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр ирүүлэх бөгөөд тендерийг 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 11:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК
Хаяг: 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 604 тоот
и-мэйл: procurement@erdenessilver.mn