Огноо: 2024 оны 08 дугаар сарын 14
Тендер шалгаруулалтын төрөл: Ажил
Тендер шалгаруулалтын нэр: Суваг малталт, ховилон сорьцлолт, боловсруулалтын ажил /Өлзийт овоо/
Тендер шалгаруулалтын дугаар: ЭАРХХК/20240101237
Нийт төсөвт өртөг: 188,500,000
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
1. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
3. Тендерийг 2024 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн, 11 цаг 30 минут-т нээнэ.
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”
Тендерийн баталгаа шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичигт заасан үнэ бүхий тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,
Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 607 тоот
Утас: 7535-1111 /1050/
Цахим шуудангийн хаяг: procurement@erdenesgold.mn