Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Ил тод байдал
ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо:                         2021/05/03 

Тендерийн нэр:          Бүргэдийн хайгуулын талбайнуудад гүйцэтгэх өрөмдлөгийн ажил. 

Тендерийн дугаар:     ЭСР/2021/ГХА-04 

“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай “Бүргэдийн хайгуулын талбайнуудад гүйцэтгэх өрөмдлөгийн ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.  

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.  

Үүнд:  

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30%-аас багагүй байна. 
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 20%-аас багагүй байна. 
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он. 
  • Сүүлийн 2 жилийн аль нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Төсөвт өртгийн 30%-аас багагүй байна. 

Тендерийн хамт 30.000.000 /гучин сая/ төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2021 оны 06 дугаар сарйн 02-ны өдрийн 11:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn-ээр ирүүлэх бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11:30 цагт нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК 

Хаяг: 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю скай тауэр 604 тоот 

и-мэйл: procurement@erdenessilver.mn